Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны ерөнхийлөгч алтан туйван өргөж, хүч чадлаа гайхуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын нэгэн дүрс бичлэг саяхан интернэт сүлжээнд таржээ.

Уг дүрсэнд ерөнхийлөгч засгийн газрынхаа хуралдааны үеэр хүндийн өргөлтийн алтан туйванг өргөж, сайд нар нь алга ташин зогсож байгааг үзүүлсэн юм.

Тус улсын төрийн өмчит Алтын Асыр теле суваг уг дүрсийг анх үзүүлж, түүнийг нь Чөлөөт Радиогийн туркмен хэлний суваг дамжуулжээ.

Төв Азийн дарангуйлагчдын нэгэнд тооцогддог Бердымухамедов сүүлийн сонгуульд 97 хувийн саналаар ялалт байгуулж байсан. Түүний энэ шоу нь Пүрэв гарагт Туркменистанд нээгдсэн Хүндийн Өргөлтийн Холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тохиолдуулсан үзүүлбэр байсан бололтой.

Шүдний эмчээс ард түмний удирдагч болсон Бердымухамедовын ном бичиж, шүлэг, дуу зохиож, зэвсгийн эрдмээ гайхуулсан бичлэгүүд нь олон удаа тарж байв.

Тэр бас улсынхаа анхны гольф клубын нээлтийн үеэр нэг цохилтоор нүхэнд оруулсан гарамгай амжилтыг үзүүлсэн юм. ЗХУ задарсны дараа байгуулагдсан 5 сая гаруй хүн амтай Туркменистан улсыг Сапармурат Ниязов удирдаж байгаад нас барж, 2007 онд Бердымухамедов залгамжилж байжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty