Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

УБЕГ-ын сайтаас 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн найруулагдаж өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. 

Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж буй юм.

Өөрөөр хэлбэл, иргэн та burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон юм. Үүнд:​

  1. Цахим үнэмлэхийн лавлагаа
  2. Оршин суугаа хаягийн лавлагаа
  3. Төрсний бүртгэлийн лавлагаа
  4. Гэрлэсний лавлагаа
  5. Гэрлэсэн эсэх лавлагаа
  6. Гэрлэлт цуцлуулсныг бүртгүүлсэн тухай лавлагаа
  7. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  8. Хуулийн этгээд бүртгэлтэй тухай лавлагаа
  9. Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
  10. Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

Цаашид энэ тоог нэмж иргэдэд шаардлагатай байдаг бүх 29 төрлийн лавлагааг интернэтээр шууд авч болдог болно гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ.

Түүнчлэн Улсын бүртгэлийн мэдээллийн санд:

  • Нэрийн сан, 
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 
  • Улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягийн жагсаалт,
  • Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллүүдийг иргэдэд нээлттэй болгожээ.