Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүлэрт намгийн төлөв байдлыг судлах монгол эрдэмтдэд 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан төсөлд Олон улсын хөрөнгө оруулалтын банк 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Энэхүү гэрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирал Н.Н.Косов  нар гарын үсэг зурлаа.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийдэг гадны том банкуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж энэ чиглэлийн судалгаанд түлхүү санхүүжилт олгодог болсон. Тус банк нь дунджаар жилдээ 170 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг юм байна.  

Энэ удаа Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан Хүлэрт намгийн төлөв байдлыг судлах, нөхөн сэргээх төслийг тус банкны удирдлагын зөвлөл сайшааж эхний удаад 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болоод байна.

Энэхүү төслийн удирдагчаар академич  Ч.Дугаржав ажиллаж байна гэж ШУА-аас мэдээллээ.