Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав дахь жилдээ 28 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN

Боловсрол бол ирээдүйдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. 2018-2019 оны хичээлийн жилийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар “Эргэх Холбоо” ТББ, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тойргийнхоо оюутан залуучуудын дунд гурав дахь жилдээ тэтгэлэгт хөтөлбөрөө зарласан бөгөөд шилдэг 28 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа.

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг дэмжих зорилготой юм.

Энэ жилийн хувьд нийт 200 гаруй оюутнууд “Хэнтий аймаг-Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг” сэдвээр эсээ бичиж эхний шатандаа өрсөлдсөн бөгөөд үүнээс 82 оюутан дараагийн шат болох ярилцлаганд орсон юм.

Өмнөх жилийн хувьд Хэнтий аймгийн 41 дүгээр тойргийн 9 сум тус бүрээс хоёр оюутныг шалгаруулж сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол энэ жил сум тус бүрээс 4 хүртэлх оюутныг шалгаруулсан байна. Тэтгэлгийн эзэд зөвхөн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад зогсохгүй LEAD Khentii клубт гишүүнээр элсч үе тэнгийн залуустайгаа орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтран ажилладаг. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг Хэнтий Аймгийн Нутгийн Зөвлөлийн гишүүд болон нийгмийн хариуцлагатай байгууллагуудын дэмжлэгтэйгээр бүрдүүлж тэтгэлэгт оюутнуудад мэргэжлийн чиглэлээрээ дадлагажих боломжийг олгодгоороо онцлог юм.

Баян-Овоо сумаас

1. А.Хонгор

2. Б.Ариун-Эрдэнэ

3. Н.Төгөлдөр

4. М.Энхжин

Баян-Адрага сумаас

5. М.Дөлгөөнтулга

6. Б.Хонгорзул

7. Т.Хулан

Батноров сумаас

8. Г.Уранбилэг

9. Г.Тэргэл

10. Г.Түмэнсан

Биндэр сумаас

11. А.Мөнгөнчимэг

12. Б.Үенч

13. Т.Өсөхбаяр

14. О.Ариунзаяа

Бэрх хотоос

15. Б.Пүрэвбат

16. Б.Эрдэнэсүх

17. Э.Гантуяа

18. Б.Балжинхатан

Галшар сумаас

19. Б.Түмэнбаяр

20. Г.Хулан

21. Д.Чоймаамарал

22. Ч.Мөнхцэцэг

Дадал сумаас

23. Б.Оюунтуяа

24. О.Онончимэг

25. Б.Эрдэнэбат

Норовлин сумаас

26. Т.Чанцалдулам

27. Г.Анударь

Баянхутаг сумаас

28. Ж.Цогзолмаа

нар тэтгэлгийн эзэд боллоо.

УИХ-ын гшиүүн Л.Оюун-Эрдэнийн ажлын алба

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.