Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул буцаажээ

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас Дорноговь аймгийн Замын -Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31,763 тонн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулжээ. Мөн хилийн шалгалтад 11.9 мянган тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, 19.6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг гүний хяналтад хамруулахаар шилжүүлсэн байна.

Хяналтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дээрх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаасан аж.

Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9.1 тонн бүтээгдэхүүн, 5.07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3.2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаажээ.

Тус албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад – Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд импортлогч аж ахуйн нэгж, иргэдэд гурван удаагийн сургалт хийсэн байна.

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар