Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк аравдугаар сард 3.4 тонн алт худалдан авжээ

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монголбанк 2018 оны аравдугаар сард 3.4 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2.5 тонн алт худалдан авч байснаас 34%-ийн өсөлттэй байна.

Дархан-Уул аймагт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төвийг тус тус нээн, алт худалдан авалтыг орон нутагт эхлүүлээд байна. Монголбанк 2019 онд 2 аймагт сорьцын лаборатори байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөжээ.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 33.4 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 16.7 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

2018 оны 10 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 99,911.55 төгрөг байлаа.

Харин Монголбанк 2018 оны эхний 10 сард 17.7 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.2 тонн алт авч байснаас 3%-ийн өсөлттэй байна.

 

Эх сурвалж: Монголбанк