Австрали улсын Мельбурн хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Сайд Д.Сумъяабазар өнөөдөр Австрали Улсын Санхүү хөрөнгө оруулалтын төвд тус улсын хөрөнгө оруулагчдыг цуглуулан уулзалт хийлээ.
Уулзалтад Австрали улсын томоохон хөрөнгө оруулагчдаас гадна УИХ-ын гишүүн А.Ундраа гишүүн, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар оролцов.
Энэ үеэр сайд Д.Сумъяабазар УУХҮЯ-ны дэргэд Төр хувийн хэвшлийн хамтарсан Олон улсын хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх хороог санаачлан байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.
Австрали улсын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын дараа УУХҮ-ийн сайд Блүүмберг Австралиад Монголын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв.
Эх сурвалж: УУХҮЯ