2019/10/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.60₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-4°
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
13:00
S32
14:00
S32
15:00
S30
10°
16:00
S30
17:00
S26
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S29
23:00
S29
00:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд ИЖБ-ээ өргөн барьж, Ерөнхийлөгчид бараалхав

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
 

Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайриг юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад Элчин суухаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай  ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

 

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов.

Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өөрийн үүргээ ухамсарлаж, хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x