Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланк улсын Өргөмжит консулын газар Улаанбаатарт нээгдлээ

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Улаанбаатар хотноо болов.

Д.Оргилмаа нь Монгол Улсад ажиллах Шри Ланкийн анхны Өргөмжит консул бөгөөд Монгол-Шри Ланкийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад аж төрж буй Шри Ланкийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Шри Ланка Улсыг сурталчлах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийллээ.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны холбогдох газруудын төлөөлөл, Шри Ланк Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Карунасена Кодитувакку, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин сууж буй Шри Ланк улсын иргэд болон бизнесийн төлөөлөгчид оролцов.

 
 

Монгол Улс Шри Ланк улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам