Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Казиногийн тухай хуулийн төслийн ажлын дэд хэсэг хуралдав

ikon.mn
2018 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Казиногийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн хуралдаан өчигдөр боллоо.

Ажлын дэд хэсгийн гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүс оролцож, бусад улс орны хууль, эрх зүйн талаар мэдээлэл, судалгааг гаргаж дараагийн ажлын хэсгийн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс