Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Бурханч лам Г.Пүрэвбат, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр болжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурал өчигдөр болжээ. 

Хурлаар Монгол Улсын иргэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барих шийдвэр гаргасан байна.

Мөн дараах хоёр уран бүтээлчийн бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ.

  1. Монгол Улсын УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл
  2. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг 

Төрийн шагналыг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог билээ.