Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн өчигдөр зарласан шинэ бүтээгдэхүүнүүд

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ намрын хоёр дахь удаагийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Apple компани өчигдөр зохион байгууллаа.

Тус компани энэ удаа шинэ Mac компьютеруудаа танилцуулсан юм.

Ингээд шинэ бүтээгдэхүүнүүдтэй нь товч танилцъя.

 

Macbook Air

Шинэ Macbook Air-ийг танилцуулахын өмнө Apple-ийн CEO Тим Күк дэлхий даяар Mac компьютерыг идэвхтэй хэрэглэдэг 100 сая орчим хүн байгаа, шинээр компьютер худалдан авагчдын 51 хувь нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгож байгааг хэлжээ

Шинэ Macbook Air нь анх удаа Retina дэлгэцтэй болсон байна. 13.3 инчийн Retina дэлгэц нь 4 сая цэгийн нягтралтай, хөнгөн цагаан хүрээгээ хар өнгийн нарийн шилэн хүрээгээр сольжээ. Гар дээрээ Touch ID хурууны хээ мэдрэгчтэй болж, өмнөхөөсөө илүү багтаамжтай диск, илүү хурдтай процессортой болсон байна. Энэ бүх шинэ боломжийг багтаасан Macbook Air-ийн жин ердөө 1.25 кг юм.

Гурван өнгөний сонголттой шинэ Macbook Air-ийг $1,199-ийн эхлэх үнээр ирэх долоо хоногт худалдаалж эхэлнэ.

 

Mac Mini

Олон жил шинэчлэгдээгүй явж ирсэн Mac Mini компьютер энэ удаа бараан саарал өнгөтэй, бүх талаараа олон дахин хүчирхэг болон эргэж иржээ.

Процессор нь дөрөв болон зургаан core-ийн сонголттой болсон нь өмнөх хувилбараасаа тав дахин хурдан гэсэн үг. Санах ой нь 64GB хүртэл багтаамжтай бол дискний багтаамж нь хамгийн багадаа 128GB SSD-аас эхлэх юм байна.

$799-ээс эхлэх үнэтэйгээр ирэх долоо хоногт худалдаанд гарахаар болжээ.

 

iPad Pro

Төсөөлж байсанчлан шинэ iPad Pro өчигдрийн арга хэмжээний од нь байлаа. 11 ба 12.9 инчийн сонголттой шинэ iPad Pro нь 5.9 мм-ийн нимгэн эх биетэй. Өмнөх хувилбараасаа 15 хувь нимгэн болжээ.

Home товчийг нь Face ID-гаар сольсон шинэ таблет A12X Bionic чиптэй, график чадал нь Xbox One S-тэй харьцуулахуйц болсон байна. Apple Pencil үзгээ тогтоох соронз, утасгүйгээр цэнэглэж болох тусдаа гарны товчлууртай болжээ.

USB-C порт руу шилжсэн нь бас нэг том дэвшил болсон байна.

11 инчийн хувилбар нь $799, 12.9 инчийн хувилбар нь $999-ийн үнэтэйгээр арваннэгдүгээр сарын 7-нд худалдаанд гарахаар болжээ.

 

Эх сурвалж: Apple