Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Коучинг Дадал” эзэмшсэнээр ийм өөрчлөлт таныг хүлээж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

-Коучинг хийснээр та бага хичээл зүтгэлээр илүү нөлөөтэй ажиллах боломжтой-

“Зөвлөгөө өгөхөө багасгаж, сониуч зангаа нэмэгдүүл. Өөрөө өөрийнхөө асуултыг, өөрөө өөрийнхөө дуу хоолойг ол. Энэ бүхнээс гадна өөрийн арга барилыг ол” гэж Майкл Бенгей Стеньер бичжээ. Түүний “Коучинг Дадал” ном танд долоон асуулт зааж өгөх бөгөөд өдөр тутмын ажлыг тань хөнгөвчлөх, илүү бүтээмжтэй болгоход эдгээрийг хэрхэн ашиглах арга техникийг ч мөн заах болно. Үндсэн долоон асуултыг өөрийн удирдах ур чадвар, өдөр тутмын харилцан ярианыхаа нэг хэсэг болгож чадвал таны ажил одоогийнхоос хавьгүй хөнгөн бас илүү үр дүнтэй болж, таны удирдаж буй хүмүүс, таны удирдлага, таны карьер, таны хувийн амьдрал үр шимийг нь хүртэж эхэлнэ. Коучинг хийх урлаг бол бүх менежер, лидер хүмүүст байх суурь чадвар. 

Коучинг дадал эзэмшсэнээр та болон танай баг үр нөлөөтэй, утга учиртай ажилтайгаа эргэн холбогдох болно. Коучинг нь хүмүүст шинэ зүйл хийх, турших эрч хүч, урам зориг өгөөд зогсохгүй, туршлагаасаа суралцах, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахад тусалдаг. Коучинг эзэмшсэнээр та анхаарлаа буцаан төвлөрүүлж, улмаар та болон танай баг жинхэнэ үр нөлөө өгөх ажлаа хийхээс гадна та өөрийн цаг хугацаа, эрч хүч, нөөц бололцоог үр дүнтэй ашиглах боломжтой болно. 

Та коучинг ур чадварыг эзэмшсэнээр багийнхаа ажлын дундуур орж, өөрөө ажлыг нь хийж, саад болохыг багасгах төдийгүй танай багийн бие даасан байдал болон ажлаа өөрсдөө гүйцэтгэх боломж улам нэмэгдэх болно. Коучинг хийснээр та бага хичээл зүтгэлээр илүү нөлөөтэй ажиллах боломжтой. Энэ ур чадварт та суралцсанаар ажлын байрууд дээр тархсан нийтлэг гурван тойрог болох хэт хамааралтай болох, хэт ачаалалтай ажиллах, мөн тусгаарлагдах зэргээс хялбархан гарч чадна. Эдгээрт суралцах арга ухааныг таньд Майкл Бенгей Стеньерийн “Коучинг Дадал” хэлж өгөх болно. 

Шинэ мянганы залуусын заавал эзэмших дадал Коучинг болж байна. “Коучинг Дадал”-ын зохиогч Майкл Бенгей Стеньер “Бид таны зан төлөвийг хэрхэн өөрчлөх тухай жинхэнэ шинжлэх ухааныг энд тайлбарлах болно. Түүнээс интернетэд байдаг олон төрлийн тодорхой бус, худал, бодит бус мэдээллийг энд ашиглахгүй” гэжээ. Та өглөө сэрээд хамгийн түрүүнд и-мэйлээ шалгахгүй гэж амласан боловч өглөө эрт компьютерийн дэлгэцийн сүүмгэр гэрэл нүүрэн дээрээ тусгаад сууж байдаг бол. Эсвэл үдийн цайны амралтыг зохих ёсоор эдлэх үүрэг авсан ч компьютерийн гар дээрээсээ талхны үйрмэг цэвэрлэж суудаг бол нааш анхаарлаа дахин хандуулна уу. 

Зорилго нь үнэхээр сайн байлаа ч хуучин зан төлөв, дадлаа өөрчилнө гэдэг хэцүү. Дьюкийн их сургуулийн судалгаанаас үзэхэд бидний өглөө сэрээд гаргадаг зан төлөвийн 45 хувиас багагүй хувь нь дадал, зуршлын үр дүн байдаг аж. Тэгвэл дээрх жишээнүүд таны амьдралд мөн гардаг бол “Коучинг Дадал”-ын гүнд нь нэвтэрч, шинэ үр дүнтэй дадал эзэмшихийн тулд түүнийг бүрдүүлэх таван үндсэн нөхцөлтэй бас танилцаарай. Майкл Бенгей Стеньер“Шалтгаан, Сэдэл, Бичил дадал, Үр дүнтэй дасгал, Төлөвлөгөө” гэж таван нөхцөлийг тодорхойлсон байдаг. 

 

Шинэ дадал тань танд яаж хэрэг болохыг чухам бодохоос илүүтэй таны хувьд үнэ цэнэтэй тэр хүмүүст хэрхэн тус болохыг бодож бас үзээрэй.  Тэгвэл илүү утга учиртай байх нь дамжиггүй. Тодруулбал, та өөрт муу гэж боддог тэр дадал зуршлаа өөрчлөх гэж байгаа бол бусдад амлалт өг, өөрийн сэдлийг олж тогтоо. Товч бөгөөд тодорхой бай. Алхам тутам сайн практикт суралцах гэж бол түүнийгээ сайтар давт. Бразил хөл бөмбөгөөр, Москва эмэгтэй теннисээр, Нью-Йорк хөгжмөөр гэдэг шиг сайн ялгарал улс оронд хүртэл төвлөрсөн байдаг. Давтах бол өөрөө алхам. Сэдэл бол сонголт.  “Коучинг Дадал” эзэмших гэдэг хялбар эд биш, гэхдээ та үүнд бэлэн байх ёстой. 

Дадал эзэмших гэж байгаа бол хаа нэгтээ Хялбар зүйлээс эхэл. Хэрэв та хэн нэгнийг өөрөөр удирдах гэж байгаа бол тэрхүү өөрчлөлтийг өөрөө хүсэж байгаа, бас таны шинэ хандлагыг ноцтойгоор хүлээж авахааргүй хүнийг сонго. Багаас эхэл. Тухайлбал, “Коучинг Дадал”-д байгаа бүхний нэг дор зэрэг хэрэглэх гэж оролдох хэрэггүй. Нэг удаад нэг зүйлийг туршиж өөрийн болго. Хүмүүстэй нэг зорилгын төлөө нийл. Чамайг өөрчилж, сайн зан төлөв эзэмшихэд туслах, чамайг тойрон хүрээлэгч, дэмжигч хүмүүс бий. Тэдэнтэй нэгдэж, зорилгоо ч бас нэгтгэж, бие биенээ шалгаж, дэмжиж, урамшуулж, дадлагажуулж байгаарай. 

Эхэлсэн зүйлээ үргэлжлүүл. Дадал, зуршил ч мартагддаг. Тиймээс та тууштай, тогтмол дасгал сургуулилт хийж байж дараа нь илүү аятайхан “ухамсартай, өрсөлдөх чадвартай” гэх нэртэй болно. “Дадлаас илүү хүчтэй зүйл үгүй” гэж Овид хэлсэн байдаг. Уинстон Черчилль нэг удаа “Бид өөрсдийнхөө байшинг ямар байшин байхыг шийднэ, дараа нь тэр байшин бидний ямар хүмүүс байхыг шийддэг” гэж хэлж байсан удаатай. Бид өөрсдийн дадлаар амьдардаг. “Коучинг Дадал”-ын үндсэн долоон асуулттай та нүүр тулахад бэлэн үү...

 

Б.Мөнх-Эрдэнэ