Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам 2018 оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэх гэж байна. Харин дуусах хугацаа нь 2019 оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.

"Шөнийн тарифын хөнгөлөлтөд ахуйн зориулалтаар цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа айл өрхүүд хамрагдана. Харин аж ахуйн  нэгжүүд хамрагдах боломжгүйг" Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хэллээ.

Шөнийн тарифын хөнгөлөлтийн хамрах хүрээ, хувь:

Нийслэл Улаанбаатарт

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувиар хөнгөлөх аж.

Аймгийн төв 10,000-аас дээш хүн амтай сууринд хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр 50% хөнгөлөх журамтай байна.

Нийслэлийн найман дүүрэг болон аймгийн төвүүд, 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газруудад шөнийн цагаар 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хэрэглээг хөнгөлөлттэй тооцох юм.

Шөнийн тарифт хамрагдахад зөвхөн хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр тухайн хэрэглэгчийн өдрийн болон шөнийн хэрэглээг ялгаж тооцно. Энгийн буюу нэг тарифт тоолууртай болон тоолуургүй, задгай хэрэглэгчийн хувьд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахгүйг албаны хүн хэлж байна.

Хэрхэн шөнийн тарифт холбогдох талаар УБЦТС ТӨХК-ийн борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг "Хамгийн гол нь 11 дүгээр сарын нэгнээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй бол барагдуулсан байх хэрэгтэй.

Зарим айл хашаандаа айл буулгачихсан байдаг. Энэ тохиолдолд хэрэглэгч өөрөө хүсвэл 2 тарифт тоолуур, холболтын утсаа аваад, хашааны эзний зөвшөөрөлтэйгээр манайд хандаж болно. Ингэснээр цахилгааны төлбөр тус тусдаа бодогдох боломжтой. Гэхдээ хашааны эзний буюу үндсэн хэрэглэгчийн төлбөрийн баримт дээр бичигдэхийг анхаарах хэрэгтэй" гэв.

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

/Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/

Хэрэглэгчдийн ангилал Хэмжих нэгж Тариф /НӨАТ-гүй/
1

Энгийн тоолууртай

 

 

а

Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээг Төг/кВт.ц 110.28

б

Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи  хэрэглээг Төг/кВт.ц 130.08
2

2 тарифт тоолууртай

   

а

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/

Төг/кВт.ц 116.18

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/

Төг/кВт.ц 88.98
3

Сарын суурь тариф

Төг/сар 2,000.00

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

/Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/

Ангилал Хэмжих нэгж Сарын хэрэглээ
1 Айл өрх кВт.ц 350

ВИДЕО:

https://www.facebook.com/ubedn/videos/309287289657883/