Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

IBM компани “Red Hat”-ийг $34 тэрбумаар худалдаж авахаар боллоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

2018 оны технологийн салбарын хамгийн том худалдан авалтыг IBM компани хийхээр болжээ. Тус компани нээлттэй програмын эхийн Red Hat компанийг $34 тэрбумаар авахаар болсон байна.

Энэхүү наймаа нь засгийн газар болон хөрөнгө оруулагчдын зөвшөөрлийн дараа хүчин төгөлдөр болно. Бүх үйл явц 2019 оны хоёрдугаар хагаст багтаж эцэслэнэ гэж тооцоолсон байна.

“Red Hat-ийг худалдаж авснаар тоглоомын дүрэм өөрчлөгдөнө. Клоуд зах зээлийг бүхэлд нь өөрчилнө” гэж IBM компанийн гүйцэтгэх захирал Жинни Рометти мэдэгдэлдээ өгүүлжээ.

Клоуд буюу үүлэн технологи нь компьютерт биш, интернэт орчинд мэдээллийг хадгалах, боловсруулах зориулалттай. Dropbox, Google Drive, iCloud, Microsoft Office 365 гээд бүгд ийм технологид суурилсан үйлчилгээний жишээ юм.

Харин эдгээр клоуд хооронд мэдээлэл солилцох нь нэлээд бэрхшээлтэй байдаг. Тэгвэл Red Hat компанийн програм нь үүнийг хялбар гүйцэтгэдэг ажээ.

IBM, Red Hat нэгдсэнээр клоуд хооронд мэдээлэл солилцоход гардаг асуудлыг бүрмөсөн шийдэх гэнэ.

 

Эх сурвалж: CNN