Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад экспортолжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын 3,163 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Хүснэгтээр харуулбал:

  Тоо Хувь Гектар Хувь Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь
Нийт    3,163 100% 9 128223.72 100% 5.80%
Хайгуулын 1,496 47.30% 7 526114.2 82.40% 4.80%
Ашиглалтын 1,667 52.70% 1 602109.70 17.60% 1.00%

2018 оны 9, 10 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-10
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-9
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-1
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-6
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-55 ААН байгаа аж.

Улсын хэмжээнд ашигт малтмалын 3,163  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
 
2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна.

Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурчээ.
 
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
 
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1%-ийг эзэлж байна.
 
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
 
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 (19.0%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 3.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 664.7 (29.0%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 5.3 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 598.0 (12.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнээс гадаад зах зээлд нийт 9.1 (69.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 (57.8%) их наяд төгрөгийн борлуулалтыг тус тус хийжээ.
 
Гадаад худалдаа
 
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарчээ.
 
 Экспорт
 
Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3%) сая ам.доллараар өссөн байна.

Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5% буюу нийт экспортын 84.6%-ийг эзлэж байна.

Экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100%, зэсийн баяжмалын 99.2%, чулуун нүүрсний 99.1%, жоншны 58.6%-ийг БНХАУ-д, 41.2%-ийг ОХУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 100% Их Британи улсад тус тус экспортолжээ.
 
Импорт
 
Импорт 4,351.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,220.3 (39.0%) сая ам.доллараар өсжээ. 

Эрдэс бүтээгдэхүүний импорт 976.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 238.4 сая ам.доллараар буюу 32.9%-иар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 83.5%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна.

Энэ оны эхний 9 сард 814.7 сая ам.долларын 1,184.9 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 133.8 мян.тн-оор, үнийн дүнгээр  224.8 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 80.1%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 33.6%-ийг автобензин, 66.4%-ийг дизель түлшний импорт эзэлж байна.