Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг БНСУ-ын Анам эмнэлэгтэй хамтран П.Наранхүү охинд 120 сая төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр боллоо

ikon.mn
2018 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг БНСУ-ын Кореа их сургуулийн Анам эмнэлэгтэй тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр эмнэлэг төрөлхийн нурууны муруйлттай, 16 жилийн турш эмчилгээ хийлгэж буй П.Наранхүү охиныг сонгон авч, БНСУ-д үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийхээр болсон байна.

Охин нурууны төрөлхийн муруйлттай, энэ өвчин нь 2014 оноос хойш  улам хүндэрч, уушги, зүрхээ дарж эхэлжээ.

Тодруулбал, ихэр төрсөн П.Наранхүү охин нурууны төрөлхийн муруйлттай, энэ өвчин нь 2014 оноос хойш  улам хүндэрч, уушги, зүрхээ дарж эхэлжээ. Дархан-Уул аймагт оршин суудаг учир нэгдсэн эмнэлэгтээ тогтмол үзүүлж, Улаанбаатар хотод ч оношилгоо, эмчилгээ хийлгэжээ. Гэвч БНСУ-ыг зорихоос өөр аргагүй  гэх үгийг сонсож, сүүлийн дөрвөн жилийн турш өвчин намдаах тариагаар аргацааж байгаа талаар түүний ээж Х.Батаа хэлсэн юм.

Харин 20-иодхон хоногийн өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нь Монголын анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн “Интермед” эмнэлэг болон Кореа их сургуулийн “Анам” эмнэлэг хамтран Монголд эмчлэгдэх боломжгүй нэг хүний эмчилгээ болон эмчилгээний дараах бүх зардлыг нь даахаар болсон талаар тэдэнд дуулгажээ.

Гэхдээ улс даяар олон хүнээс сонгох тул сонгогдох, эсэх нь тодорхойгүй гэдгийг ч мөн хэлсэн байна. Харин тэдний гэр бүлийн хувьд маш том аз завшаан, баяр баясал болсон мэдээг өнөөдөр дуулж, БНСУ-д эмчилгээ хийлгэх батламжаа гардан авлаа.

Х.Бат: БИД ХОЁРЫГ ГАДААД ПАСПОРТ, ХУВЦСАА БЭЛДЭХЭД Л БОЛНО ГЭСЭН

 

П.Наранхүү охины ээж Х.Батаа “Хайртай охинд минь эмчилгээ хийж өгөхөөр болсон “Интермед” болон “Анам” эмнэлгийн хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байна. Сүүлийн хэдэн жилийн турш бид БНСУ-д эмчлүүлэхийг хүссэн боловч санхүүгийн хувьд боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өвчин намдаахаас өөр эмчилгээгүй арга барагдаж явахад маань ийм өндөр зардалтай эмчилгээг үнэгүй хийж өгөх болсонд талархаад барахгүй нь.

Охины маань эмчилгээ болон тэнд байх хугацааны зардал нь нийтдээ 120 гаруй сая төгрөг болж байгаа юм. Энэ бол Монголын нөхцөлд маш их мөнгө. Харин Интермед эмнэлгийнхэн бид хоёрыг гадаад паспорт хувцсаа л бэлдэхэд болно гэсэн. Энэ их зардлыг гаргаж миний хайртай охинд амьдрал бэлэглэж байгаа “Интермед” эмнэлэг болон “Анам” эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно. Цаашдаа нийгэмд чиглэсэн ийм үйлс олныг хийгээрэй гэж хүсье” хэмээн батламж гардах үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.

“ИНТЕРМЕД” ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН “АНАМ” ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 

П.Наранхүү охин 120 гаруй сая төгрөгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэж, 16 жилийн турш зовоосон өвчнөөсөө салахад нь Интермед болон Анам эмнэлгийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

П.Наранхүү охин эрүүл болоод бусад хүүхдийн адил аз жаргалтай амьдрахад нь манай хоёр эмнэлэг туслах болно

Олон жилийн турш хамтын ажиллагаатай байсан хоёр эмнэлэг өнөөдөр эмнэлэг тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хүнд мэс заслын дараах өвчтөнд хамтран хяналт хийх, эмч мэргэжилтнүүд БНСУ-ын өндөр технологид суралцахад дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгааны чиглэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллах юм.

Анам” эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн дарга Пак Жон Ён“Интермед эмнэлгийг байгуулагдсан цагаас хойш бид хамтран ажилласаар ирсэн. Бид хоёр өдрийн турш үзлэг, шинжилгээг хийх, мөн яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байгаа П.Наранхүү охинд туслахаар ирсэн. Охин эрүүл болоод бусад хүүхдийн адил аз жаргалтай амьдрахад нь манай хоёр эмнэлэг туслах болно” гэлээ.

120 ХҮНД ХОДООД, ЭЛЭГНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ ХИЙНЭ

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр эмнэлгийн эмч нар өнөөдөр болон маргааш ходоод, элэгний эмгэг, мэс заслын чиглэлээр 120 гаруй хүнд үнэгүй үзлэг, зөвлөгөөг өгөх юм.

Энэ талаар “Интермед” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал А.Саранбаатар

 

“Хамтарсан баг ходоодны эмгэг, мэс засал, элэгний эмгэгүүд, элэгний мэс заслын чиглэлээр 120 гаруй хүнд үнэгүй үзлэг зөвлөгөөг хоёр өдрийн турш хийнэ. Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй өвчлөлүүдийг сонгосон. Мөн ходоод болон элэгний өвчлөлийн тал дээр БНСУ-ын эмч нар ур чадвар өндөртэй. Тиймээс дээрх хоёр чиглэлийг сонгосон.

Мэс заслын дараах өвчтөнд хамтран хяналт хийх, эмч мэргэжилтнүүд БНСУ-ын өндөр технологид суралцахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Манай улсаас БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хүмүүс их. Гэтэл эргэж ирээд дараагийн шатны тусламж зөвлөгөөг хаанаас яаж авах уу гэдэг нь асуудал болдог. Тэгэхээр давтан үзлэг, шинжилгээг хийх боломжийг бий болгож байна гэсэн үг.

М-Си-Эс групп, Интермед эмнэлэг нийгэмд чиглэсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол ажлуудыг хийсээр ирсэн. Өнгөрсөн хугацаанд гэхэд эрүүл мэндийн салбарт хамтарсан үзлэг, оношилгооны чиглэлээр ажиллаж байсан. Бид илүүтэй эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудыг хийж байна” гэв.

Хоёр эмнэлэг илүү олон хүнийг хамарсан тусламж, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй хүргэх тал дээр хамтран ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.