Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Дан уран бүтээлчид байгаад Монголд кино, контентийн салбар хөгжихгүй

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Кино, контент бүтээх сонирхолтой уран бүтээлчид, студи продакшнуудад зориулсан "Контентын бизнесийг амжилттай хийх шийдлүүд" сэдэвт Film Con нээлттэй хэлэлцүүлэг маргааш болох гэж байна.

Тус хэлэлцүүлгийг Юнител Группийн Номадиа Пикчерс санаачлан Монголдоо анх удаа зохион байгуулж байгаа юм. Ингээд хэлэлцүүлгийн тухай Юнивишн ХХК-ийн Контент Продюсингийн хэлтсийн менежер Б.Наранбаттай ярилцлаа.

С: Монголд анх удаа кино, контент бүтээгчдэд зориулсан хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Н: Кино контентын салбарт уран бүтээл хийдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь кино контентын салбарт олон уран бүтээл хийсэн туршлагатай хүмүүс оролцож өөрсдийн алдаа оноо, кейс, бизнесийн туршлагаа бусадтай хуваалцах юм.

Бид хэлэлцүүлэгтэй оролцох зочдоо маш их бодож байж сонгосон. Жишээ нь Гүрү Медиа компанийн продюсер Ц.Ариунаа оролцож байгаа. Энэ хүн илүү арт төрлийн кино хийж, олон улсын фестивальд оролцож байсан туршлагатай. Харин жүжигчин Б.Амарсайханы хувьд гадаадын уран бүтээлд яаж оролцох, яаж хамтарч ажиллах тухай туршлагаасаа хуваалцана. МУГЖ найруулагч О.Бат-Өлзийгийн хувьд хийсэн кино болгон нь Монголд Block Buster буюу хит болдог. Ийм кино хийх туршлагаасаа хэлэлцүүлэгт ирсэн хүмүүстэй хуваалцана. Мөн МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл оролцож телевизийн олон ангит кино хийх туршлагаасаа хуваалцах юм. Харин жүжигчин Э.Алдарын хувьд IPTV-д зориулсан контентын талаар ярилцана. Өөрөөр хэлбэл хэлэлцүүлэгт оролцох зочин бүр өөр өөр сэдвийн хүрээнд ярилцах учраас тун сонирхолтой болох байх.

С: Хэлэлцүүлгийг хийх болсон шалтгаан юу вэ? Хамгийн гол ач холбогдол нь юу вэ?

Н: Өмнө нь Юнивишн компани уран бүтээлчдийн кино, контентыг IPTV-д байршуулан  тэдэнд орлого олох бас нэг боломжоор хангаж ажилладаг байсан. Харин Юнител Групп 2014 оноос эхлэн киноны продюсинг хийдэг Номадиа Пикчерсийг үүсгэн байгуулж, контентын бизнест үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр уран бүтээлчдэд илүү олон боломжийг нээж өгсөн юм. Уран бүтээлчид кино бүтээхдээ өөрсдөө хөрөнгө босгож, өөрсдөө рекламдаж, өөрсдөө кинондоо тоглох гээд бүх юмаа хийдэг байсан бол одоо бидэнд эдгээр асуудлаа даатгаад зөвхөн чанартай уран бүтээл хийх ажилдаа анхаарал хандуулах боломжтой болсон. Дан уран бүтээлчид байгаад Монголд кино контентын салбар цогцоороо хөгжихөд хэцүү шүү дээ. Энэ хэлэлцүүлгийг хийх болсон шалтгаан ч гэсэн үүнтэй холбоотой.Манай компани Монголынхоо уран бүтээлчдийг дэмжих, контентын бизнесийн орчныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэдгээр ажлуудын бас нэг хэсэг нь энэ хэлэлцүүлэг юм.

С: Контентын бизнесийн ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?

Н: Бараг хүн бүр л үүнийг мэдэж байгаа байх. Хэрэглэгч телевиз, гар утас, таблет гээд контентийг ямар л бол ямар сувгаар үзэх боломжтой болсон энэ үед тухайн хүртээмжтэй, сонголттой сүлжээгээр дамжуулж хэрэглэгч юу үзэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй болж байна. Ийм учраас networking is queen, content is king гэж энэ салбарын мэргэжилтнүүд томъёолж байгаа. Тэгэхээр кино, контент бүтээгчдийн дунд чанартай бүтээл хийх өрсөлдөөн улам илүү нэмэгдэнэ гэж харж байна.

 

С: Film Con хэлэлцүүлгээс гадна кино төсөл сонгон шалгаруулах арга хэмжээ зохион байгуулж байгаа гэсэн. Энэ талаараа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

Н:  Номадиа Пикчерс кино уран бүтээлчдийн дунд  FILM PITCH MONGOLIA кино төсөл сонгон шалгаруулах арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 50 гаруй кино төсөл ирсэн. Бид эдгээрээс сонгон шалгаруулж шалгарсан төслүүдээр 2019-2020 онд кино бүтээх албан ёсны гэрээ хийх юм. Өнгөрсөн жилийн шалгарсан 4 төслүүдийн нэг болох Mongolian Connection УСК саяхан нээлтээ хийлээ. Мөн олон ангит кино бас хийгдэж байна. Гүрү Медиа компанитай хамтран ажиллаж байгаа Хэвтэрийн хүн төсөл үргэлжилж байгаа. Гэх мэтчилэн өнгөрсөн жилийн Pitch-ээр шалгарсан төслүүд маань амжилттай хэрэгжиж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.