Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК 2018 оны III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 25
Сурталчилгаа

Мандал даатгал ХК нь 2018 оны 9 сарын 4-өөс 18-ны хооронд нийт хувьцааныхаа 25%-ийг МХБ-ээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгосноор даатгалын салбараас анхлан IPO гаргасан болсон билээ. Нийт 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээс 9.2 тэрбум төгрөгийн захиалга ирж 23%-аар давж биелсэн бөгөөд 9-р сарын 24-ны өдрөөс эхлэн хоёрдогч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж байна.

Ийнхүү та бүхэнд “Мандал Даатгал” ХК-ийн 2018 оны 3 улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж байна.

1. ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2018 оны 3 улирлын байдлаар 46,459 хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, нийт 21 тэрбум төгрөгийн хураамжийн орлоготой ажиллалаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22%-аар өссөн үзүүлэлт юм.

Нийт хураамжийн орлого, тэрбум ₮

Даатгуулагчийн тоо

Хураамжийн орлогын 89 хувийг голлох 6 даатгалын хэлбэр эзэлж байгаа бөгөөд эдгээр 6 бүтээгдэхүүний багц жигд харьцангуй жигд байна.

Давхар даатгал

Мандал даатгал нь даатгуулагчдаас төвлөрүүлсэн хураамжийн орлогынхоо 47%-ийг давхар даатгалд шилжүүлсэн. Бид Trust Re, Hannover Re, Russian Re, FM Global, Starr гэх мэт дэлхийн томоохон давхар даатгалын компаниудтай хамтран ажиллаж байна.

2018 оны 3-р улирлын байдлаар нийт 5,354 даатгуулагчид 3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. Нийт нөхөн төлбөрийн зардал өнгөрсөн оны мөн үеэс 17%-аар буурчээ.

Нийт нөхөн төлбөр, тэрбум ₮

Нөх.төлбөр олгосон даатгуулагчийн тоо

2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хураамжийн орлого нэмэгдэж, олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгож санхүүжилт татсантай холбоотойгоор мөнгөн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оноос 10 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын орлого нэмэгдэх суурь болж байна.

3-р улирлын байдлаар хөрөнгө оруулалтын орлого 1.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын дундаж өгөөж 15.2% байна.

Мөнгөн хөрөнгө, тэрбум ₮

Хөрөнгө оруулалтын орлого, сая ₮

 

Мөнгөн дүн

 Хувь

Банкны хадгаламж

15.1 тэрбум

73%

Компанийн бонд

3.2 тэрбум

15%

Касс, харилцах

2 тэрбум

10%

ЗГ бонд

250 сая

1%

ББСБ-ийн итгэлцэл

200 сая

1%

Нийт

21 тэрбум

100%

3. САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

2018 оны 3-р улирлын байдлаар цэвэр ашгийн дүн 3 тэрбум төгрөгт хүрч өслөө. Цэвэр ашиг өссөнөөр нийт хөрөнгийн өгөөж өнгөрсөн оноос 9 хувиар өсч 29%-д, өөрийн хөрөнгийн өгөөж 5 хувиар өсч 11%-д тус тус хүрчээ.

Цэвэр ашиг, тэрбум ₮

Хөрөнгийн өгөөж

4. ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

10-р сарын 23 өдрийн МХБ-ийн арилжаагаар нэгж хувьцааны үнэ 4,850 төгрөгөөр хаагдлаа. 9-р сарын 24-нд хоёрдогч зах зээлд арилжаалагдаж эхэлснээс хойш 1.2 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдаад байна.


Нийт хувьцааны тоо

6,243,016

ЗЗ-ийн үнэлгээ

30 тэрбум

Нийт арилжааны дүн

1,2 тэрбум

Өдрийн дундаж арилжаа

56 сая

EPS харьцаа

482

P/E харьцаа

9.7


5. САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Орлогын хураангуй тайлан

сая төгрөгөөр

2016

2017

2018.III

Нийт хураамжийн орлого

13,093

22,533

21,019

Даатгалын хураамжийн буцаалт

(973)

(1,208)

(744)

Давхар даатгалын хураамжийн зардал

(7,419)

(11,244)

(9,532)

Цэвэр хураамжийн орлого

4,701

10,081

10,743

Орлогод тооцсон хураамж

4,217

7,043

8,722

Нийт нөхөн төлбөрийн зардал

(4,116)

(4,706)

(3,035)

Давхар даатгагчийн хариуцсан нөхөн төлбөр

2,115

2,534

663

Буруутай этгээдийн хариуцсан нөхөн төлбөр

111

98

213

Нөхөн төлбөрийн цэвэр зардал

1,891

2,074

2,160

Зардалд тооцсон нөхөн төлбөр

2,030

2,381

1,892

Даатгалын гэрээний зардал

(1,121)

(1,204)

(1,028)

Давхар даатгалын шимтгэлийн орлого

1,271

925

132

Хөрөнгө оруулалтын олз, гарз

994

1,227

1,511

Даатгалын үйл ажиллагааны ашиг (алдагдал)

3,330

5,610

7,445

Үйл ажиллагааны зардал

(3,159)

(4,345)

(4,029)

Татварын өмнөх ашиг (алдагдал)

171

1,265

3,415

Татварын зардал

(85)

(163)

(405)

ЦЭВЭР АШИГ (АЛДАГДАЛ)

85

1,103

3,010

Санхүүгийн байдлын хураангуй тайлан

сая төгрөгөөр

2016

2017

2018.III

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

3,720

1,805

6,844

Даатгалын авлага

3,350

4,402

5,864

Бусад санхүүгийн хөрөнгө

445

401

276

Бусад санхүүгийн бус хөрөнгө

190

182

470

Хөрөнгө оруулалт

3,258

9,229

14,178

Даатгалын хөрөнгө

5,711

4,869

5,938

Үндсэн хөрөнгө /Цэвэр/

294

289

264

Биет бус хөрөнгө /Цэвэр/

105

57

36

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

237

237

237

НИЙТ ХӨРӨНГӨ

17,309

21,472

34,068

Даатгалын өглөг

2,037

2,055

2,911

Бусад санхүүгийн өр төлбөр

-

-

-

Бусад санхүүгийн бус өр төлбөр

677

1,139

884

Орлогод тооцоогүй хураамжийн нөөц

7,473

9,366

12,939

Нөхөн төлбөрийн нөөц сан

2,224

2,911

2,356

Нийт өр төлбөр

12,411

15,471

19,090

Эзэмшигчдийн өмч

6,243

6,243

6,243

Халаасны хувьцаа

(1,243)

(1,243)

-

Нэмж төлөгдсөн капитал

-

-

4,723

Хуримтлагдсан ашиг, алдагдал

(102)

1,001

4,011

Нийт эздийн өмч

4,898

6,001

14,977

НИЙТ ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ

17,309

21,472

34,068

 

Мандал Даатгал ХК-ийн тухай


“Мандал Даатгал” ХК нь анх 2011 онд “Мандал женерал даатгал“ нэртэйгээр ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 15 дахь компани болон үүсгэн байгуулагдаж байсан. 2018 оны 2-р улирлын байдлаар “Мандал Даатгал” нь нийт 46 мянга гаруй хувь хүн болон албан байгууллагын эрсдэлийг даатгаж, зах зээлийн 21 хувийг эзэлсэн, салбартаа тэргүүлэгч даатгалын компани юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.