Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Уулзваруудын шар тэмдэглэгээ арилаагүй болохыг угааж харуулав

ikon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг Цэцэг төв, Багшийн дээд, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музейн уулзвар гэсэн нийт нийслэлийн дөрвөн томоохон уулзварт шар тэмдэглэгээг хийж гүйцэтгэсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ эхнээсээ арилж эхэлсэн гэх ташаа мэдээлэл цахим хуудасуудаар нийтлэгдэж эхэллээ.

Энэ талаар тодруулахад, уг тэмдэглэгээ нь хүйтний улиралд авто замын арчлалт хийх ажил зогссонтой холбоотойгоор замын тоосжилт, тортог, агаарын бохирдол, авто замын гадаргуугийн бохирдлоос шалтгаалж өнгө бүдгэрч харагдсаныг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас авто замын цэвэрлэгээ хийж олон нийтэд харууллаа.

 

Мөн хүйтний эрч эхлэхээс өмнө барилгын ажил хийгдэж байгаа энэ үед кран, бетон зуурмагийн машин, хүнд даацын автомашны дугуйнд наалдсан элдэв хаягдал, шавар нь авто замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг гол бохирдуулах нөхцөл шалтгаан болж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.