Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн улсаас өгсөн орон сууцандаа орж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ өдрийн /2018-10-24/ Засгийн газрын хуралдаанаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд нь хоёр өрөө байр өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх байрны гэрчилгээ, түлхүүрийг гэргий М.Алтанцэцэг болон үр хүүхэд, 80 настай ээж, болон ах дүү хамаатан садангуудад нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

 
 

Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон алба хаагчдын төлөөлөл, цагдаагийн ахлах ахлагч  Д.Батсайхан агсны гэр бүлийнхэн нь оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд нь хандан: “Аав нь хэдийгээр  өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан ч  цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ дунд үүрд хамт орших болно. Ээждээ түшиг болж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлсэн сайн хүү болоорой” гэж захисан юм.

 

Эх сурвалж: ЦЕГ