Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш эхлэх уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д гадны 70 гаруй тамирчин оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анх удаа уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

“A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээн Улаанбаатар хотод 10 дугаар сарын 25-28 ны өдрүүдэд болно.

Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ази болон дэлхийд алдартай 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

  1. Вьетнам 
  2. Тайвань
  3. Хойд Солонгос
  4. Хонг Конг
  5. Казахстан
  6. Солонгос
  7. Киргизстан
  8. Тайланд
  9. Монгол 

Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэдэг. Тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь энэ спорт манай оронд эрчимтэй хөгжиж буйг илэрхийлж байна.

Манай гимнастикчид БНХАУ, Малайз, АНЭУ, Болгар, Казахстан, Японд болсон тэмцээнүүдэд оролцож байжээ.

Гэрэл зургууд:

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг