Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэнд орон сууц олгох асуудлыг шийдлээ

ikon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы ар гэрт нь орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Ингэснээр талийгаачийн ар гэрийнхэн орон сууцтай болж байна.

Төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт Ерөнхий сайдаас өнгөрсөн долоо хоногт өгсөн аж.

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.