2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
18:00
S29
-1°
19:00
S29
-1°
20:00
S29
-1°
21:00
S29
-1°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
00:00
S29
-3°
01:00
S29
-4°
02:00
S29
-5°
03:00
S29
-6°
04:00
S29
-6°
05:00
S29
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДОӨБ утаа шүүдэг янданг үр дүнг нь нотолж патент авсан эсэх талаар лавлагаа өгөхөөр болжээ

ikon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри нар өчигдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран ажиллаж ирсэн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх чиглэлээр ярилцлаа.

Мөн жижиг дунд үйлдвэрт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах, залуучуудын санаачилга, инновацыг хэрхэн дэмжих, дэлхийн хэмжээнд патент авсан ижил төрлийн инноваци байгаа эсэхийг цаг алдалгүй мэдэх хүсэлт тавив.

Монгол Улсад сүүлийн хэдэн жил утаагүй зуух Засгийн газарт их хэмжээгээр нийлүүлсэн, одоо утаа шүүдэг яндан нийлүүлэх тухай яригдаж байна. Энэ мэт бүтээгдэхүүнийг олон улсад үр дүнг нь нотолж патент авсан тохиолдол байдаг эсэхийг мэдэх хүсэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.
 

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын захирал Фрэнсис Гарри Монгол Улстай бүхий л талаар хамтарч ажиллахдаа тааламжтай байна гэдгээ илэрхийлээд тус байгууллагын мэдээллийн сангаас дэлхийн хэмжээнд ямар инноваци патент авсан эсэх болон патент авах хүсэлт нь ямар шатанд явааг хэрхэн мэдэх тухай сургалт, оюуны өмчийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай сургалтыг Монгол Улсад явуулахаар болов.

Мөн Монгол Улсын оюуны өмчийн газартай хамтран хэрэгжүүлсэн Монгол Улсад оюуны өмчийн бүтээлийн бүртгэлийг автоматжуулсан зэрэг үр дүнтэй ажилдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улстай холбогдох зарим мэдээллийг сонирхсон юм.

 

Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь оюуны өмч нь эдийн засгийг урагшлуулагч хүчирхэг хэрэглүүр гэж үздэг тухайгаа хэлж, Дэлхийн инновацийн индексийн тайланд Монгол Улс 126 орноос суурь 80 үзүүлэлтийн дүнгээр 53 дугаарт орсон талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын холбооны улсын Женев хотноо төвтэй Олон улсын зам тээврийн холбооны байранд зочилж, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Преттотой уулзаж бүс нутгийн зам тээврийн асуудал, ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцав.

Уулзалтын эхэнд талууд олон улсын тээврийг хөнгөвчлөх ТИР конвенцийн хэрэгжилтийн талаар ярилцаж, олон улсын тээврийн салбарын хөгжлийн төлөв байдлын хүрээнд санал бодлоо солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европоос Зүүн хойд азийн зах зээлд нэвтрэх хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрч байгааг онцлоод, Монгол Улс 21 аймгийн төвөө Улаанбаатар нийслэл хоттойгоо засмал замаар холбох ажил дуусах шатандаа орсон, ингэснээр тээвэрлэлтийн хугацаа богиносч дотоодын тээвэр, аялал жуулчлалын хөгжилд ихээхэн түлхэц болсон зэрэг эерэг талууд их байгааг онцлов. Азийн өндөр хурдны босоо тэнхлэгийн зам буюу Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон хурдны зам барихаар төлөвлөсөн, уг төсөл нь гуравдагч орны хөрөнгө оруулагчдад нээлттэй байгаа зэрэг боломжуудыг танилцуулж, хамтран ажиллахаар санал солилцож ярилцлаа.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус байгууллагаас явуулдаг сургалтуудад монголчуудыг хамруулах санал тавьсныг Олон улсын зам тээврийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто анхаарч үзэхээ илэрхийлж, тээврийн асуудал нь жолооч нараас эхлээд менежерүүдийг бэлтгэх, төрийн албан хаагчдыг хамруулсан өргөн хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон бэлтгэл ажил шаардлагатай байдгийг онцолсон юм.

ТИР гэх энэхүү систем нь дамжин өнгөрөх тээврийн дэлхийн хэмжээний стандарт гэж үнэлэгддэг бөгөөд одоогоор 70 гаруй улс ТИР конвенцид нэгдэн, энэ системийн дагуу дамжин өнгөрөх тээврийн асуудлаа хөнгөвчилж, нэг стандарт баримталж байна.

Мөн Олон улсын зам тээврийн холбоо холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто Де Претто “…Монгол Улс ТИР системд нэгдэн орсон хэдий ч, мөн ОХУ-БНХАУ-ын замыг дагаад худалдаа хөгжих боломжтой, дэд бүтэц байгаа хэдий ч худалдаанд саад болж байгаа хэд, хэдэн бэрхшээл Монгол Улсад байсаар байгаа” гэсэн юм.

Тухайлбал, гаалийн бүрдүүлэлт удаан, албан бус татвар, хураамж ихтэй зэргээс болж судалгаанд хамрагдсан нийт тээврийн 57 хувь нь л цаг хугацаандаа бараагаа тээвэрлэж байжээ.

 

Харин конвенцид нэгдэн орсноор өөр, өөр төрлийн тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа барааны тээвэрлэлтийг ТИР системд хамруулж, гишүүн орнууд хооронд дамжин өнгөрөхтэй холбоотой гаалийн бүрдүүлэлтийг ижилсгэх, нэгдсэн стандарт хэрэгжүүлэх, баталгаажсан оператор болон тээврийн хэрэгсэл ашиглах, ачааны үзлэгийг онцгой тохиолдолд гүйцэтгэх, олон улсын баталгаа гаргах зэрэг ач холбогдол давуу талтай болжээ. Конвенц хэрэгжиж эхэлсэн хугацаанаас өнөөг хүртэл буюу 70 шахам жилийн турш ТИР-ийн ачааны аюулгүй байдалд ямар нэг асуудал гараагүй байна.

Монгол Улс энэ конвенцид 2000 онд, ОХУ 1982 онд нэгдэн орсон. Харин БНХАУ 2016 онд нэгдэж, 2018 оны тавдугаар сард Хятад улс ТИР-ийн анхны цувааг Далиан боомтоос Новосибирск хот руу явуулсан байна.

Уулзалтын төгсгөлд ТИР конвенцийг хэрэгжүүлэгч Олон улсын зам тээврийн холбооны 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус холбооны хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж үлдээн, ноён Умберто Де Претто болон тус холбооны ажилчдад ажлын амжилт хүсэв6

ВИДЕО:

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x