Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Жорж Соросын гэрийн гаднаас тэсрэх бөмбөг олджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тэрбумтан, нэрт санхүүч Жорж Соросын Нью Йорк дахь гэрийн гаднаас тэсрэх бөмбөг илрүүлж, мэргэжилтнүүд аюулгүй болгосон тухай Нью Йорк Таймс сонин Даваа гарагт мэдээлжээ.

Одоо 88 настай Сорос нь төрөлх Унгар улсдаа болон зүүн Европын орнуудад, АНУ-д хэт барууны, үндсэрхэг үзэлтнүүдийн гол дайсан болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга довтлуулж байгаа. 

Даваа гарагийн 15:45 цагт түүний гэрийн гаднах шуудангийн хайрцагт сэжигтэй ачаа хүргэгдсэн тухай орон сууцны хотхоны ажилтан Бэдфорд дүүргийн цагдаагийн газарт мэдэгджээ. Улмаар тэсрэх бодис аюулгүй болгодог мэргэжилтнүүд газар дээр нь очиж, бөмбөгийг ажиллагаагүй болгосон байна.

Тухайн үед Сорос гэртээ байгаагүйг Нью Йорк Таймс баталжээ.

 

Эх сурвалж: Reuters