Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн аудитын байгууллага МЭДЭХ ЭРХ-ийн өдөрт нэгдлээ

ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ЮНЕСКО нь 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил дэлхий нийтээрээ гурав дахь удаагаа тэмдэглэж байна. Уг өдрийг угтаж 9 дүгээр сарын 25-ны өдөр “IPDCtalks Mongolia 2018” арга хэмжээг “Тогтвортой хөгжлийг мэдээллийн хүртээмжээр бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Глоб Интернэшнл төв, Нээлттэй нийгэм форум, ХБНГУ-ын Дойче Велле хамтран зохион байгуулсан юм. 

Арга хэмжээнд Төрийн аудитын байгууллага үүргээ гүйцэтгэн иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийсэн юм. Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч С.Оюунбилэг “Нээлттэй мэдээлэл ба мэдээллийн ил тод байдал” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдоос ирсэн  асуултанд дэлгэрэнгүй хариулт өгч санал солилцлоо.

 

Тэрбээр Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг нийтэд ил тод байлгахын тулд юу хийсэн талаар мөн аудитын тайланг энгийн ойлгомжтой болгохын тулд ямар ажлууд хийж байгааг дурдсан юм.

 

Эх сурвалж: Үндэсний аудитын газар