Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын эрх баригчид Канадад марихуан хэрэглэсэн иргэдээ шийтгэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Канадад марихуан хэрэглэсэн иргэдээ буцаж ирэхэд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Өмнөд Солонгосын цагдаагаас анхааруулжээ.

Тус улсын хуулийн дагуу марихуан татсан иргэн тав хүртэл жил шоронд хоригдох ял сонсдог.

“Хэдийгээр хуулинд нь зөвшөөрдөг улс оронд хэрэглэсэн ч Өмнөд Солонгосын хуулийн дагуу бид марихуан татсан иргэддээ хариуцлага тооцно” гэж цагдаагийн газрын мансууруулах бодистой тэмцэх албаны дарга Ён Сэ Жин мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт Канад улс марихуаныг зугаа цэнгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болсон юм.

Өмнө нь Латин Америкийн Уругвай ийм хуультай цорын ганц улс байв.

Өмнөд Солонгосын цагдаагийн газар эдгээр орнуудад суудаг иргэддээ хандсан ухуулан таниулах ажиллагааг ойрын үед явуулахаар төлөвлөжээ.

Тус улсын гадаад хэргийн яамны тоо баримтад дурдсанаар Канадад Өмнөд Солонгосын 23,000 оюутан байдаг гэнэ.

 

Эх сурвалж: Yonhap News