Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тетрисийн дэлхийн аваргыг 9 дэх жилдээ тодрууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Классик Тетрисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын Орегон мужийн Портландад болж өндөрлөжээ.

Энэ тэмцээнд 7 удаа аваргалж байсан Жонас Нюбауэрын эсрэг 16 настай, шинэ залуу тоглогч Жозеф Сэли эцсийн шатанд өрсөлдсөн байна.

Улмаар залуу од Сэли аваргалж, Нюбауэрын аваргын цувралыг зогсоож чаджээ.

Классик Тетрисийн ДАШТ 2010 оноос эхэлсэн бөгөөд өнгөрсөн найман удаагийн тэмцээний 7-д нь Нюбауэр түрүүлж байв. Тэгвэл тэр өчигдөр дэд байранд хоёр дахь удаагаа орж, нийт 9 тэмцээнээс 7 түрүү, 2 дэд байртай болсон байна.

Аварга болсон Сэли $1,000-ын мөнгөн шагнал хүртжээ. 

Сүүлийн шатны тоглолтыг дараах бичлэгнээс үзнэ үү.

Эх сурвалж: CNET