Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР зарлагдлаа

ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Зориг Сан анх удаагаа оюутан залууст зориулсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР-өө зарлалаа. Тус хөтөлбөрт  нийгэмдээ хувь нэмрээ оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг оролцохыг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • 18-23 насны оюутан байх,
  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд 2 долоо хоногийн турш  идэвхтэй оролцох боломжтой байх,
  • Өөрийгөө хөгжүүлж, байгаль орчинд тустай үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байх,

Хөтөлбөрт хамрагдсанаар: 

  • Монголын өнөөгийн  байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг судлан, эдгээрийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувь нэмэр, оролцооны талаар мэдлэгтэй болох
  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,
  • Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой
  • Залуус өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх.
  • Мөн хөтөлбөрийн хугацаанд 5 багт хуваагдан сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан байгаль орчинд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох юм.

Оролцохыг хүсэгчид доорх өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/yelp-2019 бөглөх бөгөөд 2018 оны 10-р сарын 31-ний 23:00 цаг хүртэл хүлээн авна. 

Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар болон имейлээр холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Шалгаруулалтын хуваарь:

Онлайн өргөдөл хүлээж авах: 2018.10.18 - 2018.10.31
Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2018.11.02-03
Ярилцлага болох: 2018.11.05-06
Хөтөлбөр эхлэх: 2018.11.09

Хөтөлбөрт 25 оролцогч шалгаран оролцоно.

ЖИЧ: Зориг сангаас зарлагддаг бүх хөтөлбөр төлбөр авдаггүй болно.