Өмнөд Солонгос, Япон улсууд дундынхаа усан бүсэд оршдог хоёр хадан цохио бүхий Докдо арлыг булаацалдан маргадаг.
Япон улс уг арлыг Такешима гэж нэрлэдэг юм. Өмнөд Солонгос хяналтдаа байлгадаг Докдо арал нь байнгын хоёр оршин суугчтай. Тэгвэл тэдний нэг ”Докдогийн хамгаалагч” гэж алдаршсан 79 настай Ким Сун Дон өчигдөр буюу Ням гарагт элэгний хорт хавдраар нас баржээ.
Түүний шарилыг Дэжён дахь үндэсний оршуулгын газарт нутаглуулахаар болсон байна.
Ким Сук Дон 1965 оноос эхлэн Докдо аралд эхнэрийн хамт амьдарч эхэлжээ. Улмаар 1991 онд тэдний оршин суух хаягийг албан ёсоор Докдо арал хэмээн бүртгэж авсан байна.
Докдо арал нь Өмнөд Солонгос-Японы дипломат харилцааны хамгийн эмзэг асуудлуудын нэг болдог.
Эх сурвалж: Korea Times