Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайн манай улсад айлчилж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 20
iKon.MN
 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Н.Энхболдын урилгаар  урилгаар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд  хатагтай доктор Урзула фон дер Лайн манай улсад айчилж байна.

Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн Төрийн хүндэт харуул угтлаа.

 
 
 
 
 
 

Одоогоос арван жилийн тэртээ ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд ЦУ Гүйттэнбэрг манай улсад айчилж байсан бөгөөд түүнээс хойшхи  томоохон албан ёсны айлчлал болж байна. 

Хатагтай  Урзула фон дер Лайн 1958 оны 10 дугаар сарын 8 ны өдөр Бельгийн Вант улсад төрсөн, нөхөр 6 хүүхэдтэй. Эмч мэргэжилтэй, 45 наснаасаа Улс төрийн алба хаших болжээ. ХБНГУ-ын Гэр бүл, эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн халамжийн сайд, 2013 оноос өнөөг хүртэл Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм байна. 

Монгол Улс ХБНГУ-ын хооронд дахь дипломат харилцаа 1974 оноос эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн он жилүүдэд манай хоёр улс иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагаатайгаар өргөжин хөгжиж бүхий л салбарт нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж байсан хүндхэн ХБНГУ-аас багагүй дэмжлэг үзүүлж байсныг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалын үеэр тэмдэглэн хэллээ.

Монгол Улс гадаад бодлогодоо тусгасан Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Европын  холбооны улсуудтай нээлттэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн юм. Тиймээс манай улсын хувьд Европын холбоон дахь хамгийн ойрын хамтын ажиллагаатай улс бол ХБНГУ зүй ёсоор ордог.

Харин манай 2 улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1993 оноос эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах, ижил төстэй  байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.

Үүний нэгэн тод илрэл бол 2009 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэрэг дайчидтай хамтран Исламын Бүгд найрамдах Афгинастан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” нэртэй олон үндэстний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн явдал юм. Өнөөдөр ч мөн хоёр улсын Цэргийн алба хаагчид Исламын Бүгд найрамдах Афганистан улсад мөр зэрэгцэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм. 

"Шийдвэртэй дэмжлэг” олон үндэстний ажиллагаанд Монгол Улс хугацаа энэ жил дуусгавар болох ч сунгах шийд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна
 
 
 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайныг хүлээн авч уулзав.

ХБНГУ нь ардчилсан, хүмүүнлэг нийгмийг бэхжүүлэх болон улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарт Монгол Улстай хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг гэдгийг Шадар сайд тэмдэглэлээ. ХБНГУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яам монгол цэргийн боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэн, техник, материал хэрэгслийн  буцалтгүй тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Цаашид ч энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэрэг дайчдыг чадавхжуулах, инженерийн батальоныг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэв. 

Харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Урзула фон дер Лайн илэрхийлэв.

Мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явуулж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” олон үндэстний ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв. Энэ ажиллагаанд оролцох хугацаа энэ жил дуусгавар болох ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хугацааг сунгах шийд гаргана гэдэгт эргэлзэхгүй байна гэв. Цаашид батлан хамгаалахын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах болно гэлээ.

 

Эх сурвалж: БХЯ, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс