Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсаар шүүхийн мэдээлэл авч, санал хүсэлтээ өгөх боломжтой боллоо.
Шүүхийн мэдээллийн технологийн хэлтэс "Монгол Улсын шүүхийн мэдээлэл” системийг боловсруулж 2017 оны 11 дүгээр сараас нийт шүүхийн хэмжээнд нэвтрүүлсэн.
Системийг илүү өргөн хүрээнд ашиглахаар өнөөдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй ажиллуулж эхэллээ.
Та бүхэн заавал шүүхийн байранд очихгүй мэдээлэл авч, санал хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээх боломжтой боллоо.