Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн биед халдсан хоёр этгээдийг яллагдагчаар татан хорьжээ

ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг ирүүлсэн байна. 

Шүүх прокурорын саналыг үндэслэн яллагдагч Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан яллагдагчаар цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.  

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Лундаа, Б.Энхбаяр нарыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар