Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйгаар дэлхийг хамгийн богино хугацаанд тойрсон дээд амжилтыг Шотланд эмэгтэй шинэчлэн тогтоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шотландын Инвернес хотын оршин суугч, 38 настай Жэни Грэхэм 125 хоногт унадаг дугуйгаар дэлхийг тойрч, эмэгтэйчүүдийн шинэ дээд амжилтыг тогтоолоо.

Тэрээр өчигдөр буюу Пүрэв гарагт Берлин хотын Бранденбургийн хаалганд ирж, барианд орсон юм. Жэнни 2014 онд Италийн Паола Жаноттигийн тогтоосон 144 хоногийн дээд амжилтыг бараг гурван долоо хоногоор ахиулжээ.

Шотланд бүсгүй өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд Берлинээс хөдөлж, дөрвөн тив, 16 улсын нутгаар дайран 29,000 орчим километр урт замыг туулсан юм.

Жэнни Герман, Польш, Латви, Литва, ОХУ, Монгол, Хятад, Австрали, Шинэ Зеланд, Канад, АНУ, Португаль, Испани, Францыг дайран гарсан байна.

Тэр бас дөрвөн удаа онгоцоор нисэж, нэг удаа усан замаар зорчихдоо аялалын бүх эд зүйлсээ тээвэрлэж явжээ.

Барианд орохынхоо өмнө 32 цагийн турш тасралтгүй жийснээ Жэнни ярьсан байна.

Эрэгтэйчүүдийн дугуйгаар дэлхийг хурдан тойрсон дээд амжилтыг мөн Шотландын иргэн Марк Бомонт 2017 оны есдүгээр сард тогтоож байжээ. Тэр 79 хоногийн дотор дэлхийг унадаг дугуйгаар тойрсон юм.

 

Эх сурвалж: BBC