Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Химийн шинжилгээний мэргэжилтнүүд Атомын Спектроскопийн Багажуудын орчин үеийн технологийн сургалтанд хамрагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 19
Сурталчилгаа

Медимпекс компани АНУ-ын Ажилент Технологи компанитай хамтран “Атомын Спектроскопийн Багажуудын Сүүлийн Үеийн Технологийн Дэвшил” сургалтыг Улаанбаатар хотноо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бүтэн нэг өдрийн сургалтыг Ажилент компанийн атомын спектроскопийн мэргэжилтэн Uwe Noetzel болон Медимпекс компанийн дэд захирал Н.Оюундэлгэр нар удирдан зааж явуулсан.

 

Энэхүү сургалтанд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй хүнс, уул уурхай, ашигт матлмал, байгаль орчин, эрдэм шинжилгээ, байгаль орчин, эм судлал зэрэг төрөл бүрийн салбарын лабораторийн менежер, химич, чанарын ажилтангууд оролцож Атомын шингээлтийн спектроскопийн багажуудын талаархи сонирхолтой мэдээллүүдийг авлаа. 

 

Атомын шингээлтийн спектроскопийн багажуудын технологийн дэвшлийн гол чиг хандлага нь шинжилгээний нарийвчлалыг өндөрсгөж, элементийн анализийн илрүүлэх түвшнийг улам бага түвшин рүү хүргэх, мөн лабораторийн өмнө тулгардаг хамгийн гол бэрхшээл болсон багаж тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардлагатай байдаг хийн зарцуулалтыг багасгахад чиглэж байдаг байна. Үүний нэг тод жишээ нь сургалтын үеэр танилцуулагдсан багажуудын нэг дээжинд зарцуулах хийн хэрэглээг бусад өрсөлдөгч компаниудтай харьцуулахад бараг 50 хувиар бууруулж чадсан технологиуд байлаа.

 

 

Мөн эдгээр тоног төхөөрөмжийн найдвартай, тогтвортой ажиллагааны салшгүй хэсэг болсон инженерийн үйлчилгээний талаархи мэдээллийг Медимпекс компанийн Инженерийн албаны дарга Батням тавьж, өнөөдөр Монгол инженерүүд өөрсдөө засвар үйлчилгээг гүйцэтгэж байгаа талаархи мэдээллийг хүргэж, өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжийг сонгохын өмнө хэрэглэгчдийг асуудалд нухацтай, судалгаан дээр үндэслэж байхын чухлыг бодит жишээг авч танилцуулж байсан нь сонсогчдод хэрэгтэй мэдээлэл болж чадсан.

 

Медимпекс компанийн хамт олны зүгээс “Химийн шинжилгээний орчин үеийн багажууд, тэдгээрийн хэрэглээ” гурав дахь удаагийн шинэчилсэн каталогийг энэхүү сургалтаас эхлэн хэрэглэгчиддээ танилцуулсан байна. АНУ‑ын Agilent Technologies-тай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд Медимпекс интернэшнл ХХК-ийн аналитик химийн шинжилгээний багажны талаарх мэдээллийг хэрэглэгчиддээ ойлгомжтой байдлаар, техникийн тодорхойлолтыг онолын болон практик арга аргачлалын хамт хүргэснээр зөв сонголт хийхэд нь туслах юм байна гэсэн үүднээс анхны каталогоо 2013 онд хэвлүүлж, лабораторийнхандаа хүргэж байсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.