Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын нэгэн хот хиймэл сараар шөнийн гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын баруун өмнөд Сичуань мужийн төв Чэнду хот шөнийн гэрэлтүүлгээ хиймэл сараар шийдэх гэж байна.

Хиймэл сар нь жинхэнэ сарнаас 8 дахин илүү хурц гэрэлтэй байх гэнэ. Хотын захиргаа 2020 онд хиймэл сар болж ажиллах гэрэлтдэг хиймэл дагуулыг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.  

Хиймэл дагуул нь 10-80 км диаметр бүхий талбайг гэрэлтүүлэх чадвартай байх бөгөөд тусгалыг нь хэдхэн арван метрийн нарийвчлалтай тохируулдаг байх гэнэ.

Техникийн нарийвчилсан төслийг өнгөрсөн долоо хоногт Чэнду хотод танилцуулжээ. Төслийг удирдаж байгаа Чэнду хотын Сансар Судлалын хүрээлэнгийн захирал У Чунфэн шийдлийг хэдэн жилийн өмнөөс туршсан, 2020 онд хэрэгжүүлэх боломжтой болсныг тайлбарласан байна.

Норвегийн нар үздэггүй Рюкан хотын дэргэдэх ууланд 2013 онд компьютерийн удирдлагатай 3 ширхэг аварга том толь байрлуулсан нь нарны гэрлийг хотод тусгах үүрэгтэй байв.

Тэгвэл Чэнду хотынхны төсөл илүү амбицтайд тооцогдож байна.

 

Эх сурвалж: The Guardian