Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Тэргүүн хатагтайг “нүцгэлсэн ” видео клипийг Цагаан ордон эсэргүүцэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Саяхан рэппер T.I. (жинхэнэ нэр нь Клиффорд Харрис) шинэ дууныхаа видео хувилбарт АНУ-ын тэргүүн хатагтайг “тайчиж” байгаагаар дүрсэлсэн юм.

Уг видеонд ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордноос гарч явсны дараа T.I түүний ажлын өрөөнд сууж байхад тэргүүн хатагтай Меланиа орж ирээд хувцасаа тайчин ширээн дээр бүжиглэж байгаагаар харуулжээ.

Энэ үед Меланиа “I really don’t care do u?” гэсэн бичигтэй хүрмээ өмссөн байв. Өнгөрсөн зун тэр Мексикийн хил рүү зорчиж, дүрвэгсдийн нөхцөл байдалтай танилцахдаа ийм хүрэм өмссөн нь тухайн үед маргаан дэгдээж байсан юм.

Баасан гарагт T.I. өөрийн шинэ видеоны хэсгээс твиттер хуудсандаа нийтлэхдээ “Эрхэм 45, Би бол Кэни биш” гэсэн тайлбар бичжээ.

Энэ нь АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчид хандаж, долоо хоногийн өмнө Цагаан ордонд зочилсон рэппер Кэни Уэст шиг өөрт нь тал засахгүй гэсэн хэрэг байв. Кэни Уэст ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа түүнийг дэмждэгээ харуулсан юм.

Тэгвэл өчигдөр тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Стефани Грисхэм CNN сувагт ярихдаа “Дуртай ч дургүй ч тэр бол тэргүүн хатагтай, энэ бол Цагаан ордон. Зөвхөн улс төрийн шалтгаанаар тэргүүн хатагтайг ингэж үзүүлэх нь үл хүндэлсэн, жигшүүртэй хэрэг. Ийм бүдүүлэг халдлага манай улс орныг зөвхөн хагаралдуулах нөлөөтэй тул зогсоох хэрэгтэй” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: CNN