Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Канело Алварез спортын түүхэнд хамгийн өндөр үнэтэй гэрээ байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мексикийн мэргэжлийн боксчин Канело Алварез спортын бүх цаг үеийн түүхэнд хамгийн том дүнтэй гэрээг DAZN видео стриминг үйлчилгээтэй байгууллаа.

Тэрээр ирэх таван жилийн хугацаанд 11 тулаан хийж, үүнийгээ зөвхөн DAZN сүлжээгээр үзүүлснийхээ төлөө $365 саяыг өвөртлөх юм.

Саяхан HBO суваг 45 жилийн турш боксын тэмцээнийг дамжуулж ирсэн уламжлалаа 2018 оны сүүлээр өндөрлөхөө зарласан. Тэгвэл дөнгөж есдүгээр сард АНУ-д үйлчилгээгээ эхэлсэн DAZN үйлчилгээ энэ хоосон зайг эзэлж авахыг хичээж байгаа нь энэ ажээ.

Алварезын тулаанууд Мексик, Америкийн үзэгчдээс асар их хэмжээний Pay-per-view (мөнгө төлж үзэх үйлчилгээ) орлого олдог. Харин DAZN сүлжээ сарын $9.99 төлбөртэй үйлчилгээнийхээ багцад Алварезын тулаануудыг багтааж, нэмэлт төлбөргүйгээр үзүүлэх юм.

Үүнээс гадна Pay-per-view аргаар олсон орлогоос хуваалцах нөхцөл Алварезид бас байгаа. Тиймээс $365 сая нь түүний олох орлогын доод хэмжээ бөгөөд орлого нэмж олох боломж нээлттэй.

Мексик боксчин эхний тулаанаа арванхоёрдугаар сарын 15-нд Нью Йоркийн Мэдисон Скюар Гарденд Британий боксчин Роки Фиелдингийн эсрэг хийнэ.

Алварез хамгийн сүүлд есдүгээр сард Геннадий Головкиныг ялж, $50 сая орчмыг олжээ. Түүний шинэ гэрээнээс өмнө спортын түүхэнд байгуулсан хамгийн том дүнтэй гэрээ нь бэйсболын тамирчин Жианкарло Стантоны Майами Марлинстай 2014 онд байгуулсан $325 саяын гэрээ байв.

 

Эх сурвалж: The Guardian