Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголбанк дутагдлаа хаацайлахын тулд гишүүдийг идүүлж уулгаж, хууль зөрчиж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хэлэлцэх асуудлыг жагсаалтын  Их Хурлын дарга танилцуулснаар эхэллээ. 

Хэлэлцэх асуудлыг дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ гэж байна. Хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахдаа ашиг сонирхлын зөрчилтэйгээр оруулмааргүй байна. Өнөөдөр долларын ханш 2,564 төгрөг байна.  

Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлаа авсны дараа Монгол төгрөгийн ханш 25.5 хувиар буурсан байна. Мөнгөний бодлогын үндсэн чиглэл батлана гэдэг нь Монголбанк үйл ажиллагааны чиглэлээ батлуулах гэж байна гэсэг үг. 

Гэтэл алдаа дутагдлаа хаацайлахын тулд УИХ-ын гишүүдийг идүүлж уулгаж, дайлж цайлдаг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна

Энэ хагас сайнд гишүүдийг хамгаалалттай цуваагаар Тэрэлж рүү авч явах гэж байна. Энэ бол шууд ашиг сонирхлын зөрчил мөн. Авлига гэж тооцож болно. Энэ бол нэг бус удаа болсон явдал. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Баасан гарагийн чуулганы хуралдаанд сайдуудын сонсголын цаг байдаг. Энэ удаа Замын тухай ярих гэж байгаа юм байна. Аравдугаар сар болчихоод байхад замтай холбоотой хэчнээн сайхан юм яриад яахав дээ. 

Гэтэл 79 хүүхэд гэр бүлийнхэндээ хүчирхийлүүлсэн гэсэн судалгаа байна. Хүчингийн хэргийн шийтгэлийг хамгийн хөнгөн заалтаар оруулж ирсэн. Ажлын хэсгийн даргад үүнийгээ зас гэсэн ч хийгээгүй. Би өөрчилье гэхээр ХЗДХ-ийн сайд нь санал өгөхгүй юм. Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд юм уу Ерөнхий прокуророос мэдээлэл сонсмоор байна. 

Мөн төсөвтэй холбоотойгоор Эрдэнэтийн олж байгаа ашгийн хэмжээ мэдмээр байна. 150 сая долларын цэвэр ашиг олсныг нь өрөнд өгөх гээд байгаа гэсэн. 
УИХ-ын дарга М.Энхболд: Гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж үг хэллээ. Т.Аюурсайхан гишүүний хэлсэн үгтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулт хэлэх үү. 

УИХ-ыг гишүүн Д.Дамба-Очир: Өчигдөр Эдийн засгийн байнгын хороон дээр шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн талаар хэдэн талаасаа ярилцсан. Т.Аюурсайхан гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг тавиад явж байгаа юм билээ. 

Өнгөрсөн долоо хоногт Тэрэлжид аваачиж хоол идүүлсэн гэж худлаа яриад, энэ долоо хоног бас тэгэх гэж байна гэж яриад байх юм. Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд байнгын хорооныхоо харьяа байгууллагын удирдлагуудтай нэг сууя л гэсэн юм. Тэр нь хойшилсоор байгаад энэ Бямба гарагт болсон. Тэр урилгыг барьж очоод Монголбанк ийм юм зохион байгуулж байна, ингэх гэж байна гэж яриад байх юм. Би үүнийг больё гэсэн.

Нэг урилга барьчихаад худлаа үнэн юм яриад байгаагаа болиорой Т.Аюурсайхан гишүүн

УИХ-ын дарга М.Энхболд: О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж үг хэлсэн. Баасан гарагийн мэдээлэл хоёр өөр дэгээр явж байгаа. 
Цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийгээд, цөөнхөөс хариу илтгэл тавиад 1.30 минутадп багтаагаад явдаг. Нөгөө нь гишүүдийн асуусан асуултад Засгийн газар хариулт өгөөд явдаг. Ерөнхий сайд хийх мэдээллээ Их Хуралд өөрөө ирүүлдэг. 

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хуульд өөрчлөлт оруулж байгаа ажлын хэсэг үүн дээр анхаарах хэрэгтэй. Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой нэлээд анхаарал татсан үйл явдлууд болоод байна. Хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдэд оноодог шийдтгэлийн чангатгахын байнгын хороо, ажлын хэсэг анхаарч үзээрэй. 
О.Баасанхүү гишүүн Эрдэнэт үйлдвэртэй холбоотой зүйл асуусан. Үүнд ажын хэсэг Я.Санжмятав дарга тайлбар өгье. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд санаа зоволгүй яахав. Энэ чиглэлээр бид холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа. АТГ , Мөрдөн байцаах газар дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг тодорхой хэмжээнд хязгаарлагдмал орчинд ажиллаж байгаа. 

Байгаа мэдээллийнхээ хүрээнд УИХ-руу оруулаад ирж болно. Гэвч Монголын, Эрдэнэтийн үйлдвэрийн эрх ашиг байгаа учир бид АТГ, цагдаад ажлыг түргэвчлэх шуурхайлах үүрэг өгсөн. 

Ерөнхий сайдад тоот явуулж, гадаад дахь Элчин сайдуудыг энэ чиглэлд ажиллуулах, төр хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүстэй яриа хэлцэл хийх асуудлаар уулзаж ярилцсан. Энэ дагуу Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Намайг ажлын хэсгийн даргаар ажиллаж байхад л лав өр төлбөр төлөгдөж хэн нэгний өрийг хаах асуудал гарахгүй. 

Манай ажлын хэсгийн бүрэлдэхүүнд О.Баасанхүү гишүүн та нэмэгдвэл татгалзах зүйлгүй. 

Ийнхүү гишүүд үг хэлж, зарим асуудалд хариулт авснаар УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, 2019 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.