Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр бүтээмж Дэлхийн жишигт хүргэнэ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улс илүү хөдөлмөрлөж, илүү бүтээмж өндөртэй ажиллаж байж бусад хөгжилтэй улс орны жишигт хүрнэ. Иймээс төр энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд энэ сарын 15-ны өдөр болсон “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган”-ы үеэр хэллээ.

Мөн тэрээр аливаа үйл ажиллагааны гол төв нь хүн өөрөө юм, иймд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж, ололт амжилтаа хуваалцаж, хүн рүүгээ чиглэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлж байж улсын хөгжил урагш тэмүүлнэ гэсэн юм.

 

Монголын банк, санхүүгийн салбарынхан“Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган”-ыг угтан хүний нөөцийн зөвлөгөөн хийсэн бөгөөд бусдын итгэлийг дааж ажилладаг энэ салбарт ямар хүмүүс шаардлагатай, мөн гадагшаа урсаж буй оюуны авьяас, чадвартай залуусаа хэрхэн авч үлдэх, ямар бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцэж ирэх оноос эхлэн ажил хэрэг болгохоор ярилцжээ.

Манай улсын ажиллах хүчний 80 хувийг 18-38 хүртэлх насны залуус эзэлдэг. Шинэ үеийнхэн гэж нэрлэгдэх энэ насны залуус ажиллах хүчний гол цөм болж байгаа учраас эдгээр залуусын онцлогийг тодорхойлж, тэднийг удирдах арга барил, хамтарч ажиллах хэлбэрийг эрж хайх асуудлыг уг чуулганаар хөндлөө.

Аливаа байгууллага оршин тогтнох амин сүнс нь хүний нөөц юм. Ажиллах хүчний ур чадвар, чадавхийг бэхжүүлэх, бүтээмжийг шинэ шатанд гаргах нь дан ганц  компани төдийгүй нийгэмд олон талын ач холбогдолтой учраас Голомт банк нь уг чуулганыг зохион байгуулагдсан цагаас эхлэн хамтран ажиллаж иржээ. Банкны салбарын 15000 орчим ажиллагсдын 2000 гаруй ажилтныг ажлын байраар хангаж буй тус компани салбартаа хоёрдогч том ажил олгогч байгууллага бөгөөд ажилчдаа чадавхжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгсөөр ирсэн юм.

 

2014 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний өдөр” болгон зарласан ба “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний чуулган” 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд төрийн яамд, агентлагийн хүний нөөцийн менежерүүд, удирдлагууд, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл болсон 800 орчим боловсон хүчин оролцон хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөгжлийн шинэ эхлэлийг тависнаараа онцлог болсон юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.