Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Египетийн ерөнхийлөгчийг шинэ машиндаа суулгаад F1 уралдааны замаар жолоодож үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Египетийн ерөнхийлөгч Абдел Фатах эль Сиситэй уулзсаныхаа дараа өөрийн шинэ Аурус лимузин машиныг жолоодон Сочи хотын Формула-1 уралдааны замаар давхижээ.

Аурус Сенат нэртэй ОХУ-д үйлдвэрлэсэн седан машиныг өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Путин анх удаа хөлөглөж байсан юм.

 

Египетийн ерөнхийлөгч Аурус Сенат лимузинд сууж, зорчиж үзсэн анхны гадаад улсын төрийн тэргүүн болжээ. Аурус (Латин хэлний “алт” Аурум, Оросыг илэрхийлсэн “Rus” нэрнүүдийн хоршил) ерөнхийлөгчийн лимузиныг 2012 оноос эхлэн зохион бүтээсэн юм. 2019 онд зах зээлд нийлүүлэгдэх уг машины SUV хувилбар болох “Комендант” загвар бас ирэх онд үйлдвэрээс гарах гэнэ.

Владимир Путин зарим хүндтэй зочдоо машиндаа суулган жолоо барих дуртай. Өмнө нь тэр Абу Дабигийн угсаа залгамжлах ханхүү, АНУ-ын ерөнхийлөгч “бага” Буш нарыг ингэж зугаацуулж байсан түүхтэй.

Эх сурвалж: Russia Today