Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

SXSW хөгжмийн наадмын тайзанд Монголын уран бүтээлч Magnolian гарахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Жил бүр АНУ-д болдог дэлхийн томоохон урлагийн арга хэмжээнүүдийн нэг SXSW (South by Southwest) хөгжмийн наадам 2019 онд тус наадмын тайзан дээр тоглолтоо үзүүлэх уран бүтээлчдийг зарлажээ.

Дэлхийн орон орны шинэ залуу болон домогт уран бүтээлчдийг урьдаг энэхүү тоглолтод Монголоос Magnolian тайзны нэрээр алдаршсан инди рок дуучин, хөгжимчин Б.Дөлгөөн оролцохоор болсон байна.

33 дахь удаагийн SXSW наадам ирэх гуравдугаар сарын 11-нээс 17-ны хооронд Техас мужийн Остин хотын төвд болох юм.

Уригдсан 240 уран бүтээлчийн жагсаалттай энэ холбоосоор танилцана уу.