Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Малчид цаг агаарын мэдээлэл авах хүсэлтээ 130-105 дугаар руу мессэжээр илгээнэ"

ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессэжний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж тусгай аппликейшн боловсруулан амжилттай туршиж байна.

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 330 сумын малчид өөрийн хүссэн үедээ багийн түвшинд гар утсаараа Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уурын байгууллагаас гаргаж буй цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүлээн авч байгаа юм.

Малчид мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд эхлээд 130-105 дугаар руу мессэж илгээх юм. Үүнээс гадна  код ашиглан аймаг, сумынхаа цаг агаарын мэдээллийг авах боломжтой бөгөөд малчид өөрийн аймгийн кодоо дараах линкээр орж авах боломжтой.

http://nema.gov.mn/?p=32067

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар