Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын 95 шон сууриас 79-ийг нь цутгажээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Замын цагдаагийн газрын ойролцоох уулзварт гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна

Өнөөдрийн /2018.10.17/ байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 79, В рамп 20 сууриас 17, А рамп 22 сууриас 2, L жижиг гүүрийн 8 сууриас 8 бетон цутгалт хийгдсэн байна.

Хуваарилах хавтан 38 хийхээс 29, 40 баганан тулгуур хийхээс 28, үндсэн гүүрийн 3 дам нуруу, Л жижиг гүүрийн 3 дам нурууг цутгажээ.

Баганын холбоос 3 хийгдэхээс 1, хөндлөн нуруу 11-ээс 2, L гүүрийн 2 захын тулгуур, 1 хөндлөн нурууг босгосон байна.

Олимпийн гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелийн блокийн худаг 5-аас Нарны зам хүртэл кабелийн блокифн хэв хашмалын ажил, цахилгааны худаг 5 хүртэлх буцаан дүүргэлтийн ажлыг тус тус гүйцэтгэжээ.

 
 
 
 
 
 
 
 

Мөн Таван богд ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын 2ш худаг болон сувагчлалын ажил хийгдсэн талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Гүүрэн гарцыг 2019 оны есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй байгаа билээ.