Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Крымийн коллежид дэлбэрэлт болж 10 хүн алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Саяхан Крымийн хойгийн Керч хотын коллежид хүчтэй дэлбэрэлт болсны улмаас доод тал нь 10 хүний амь үрэгдэж, 50 орчим хүн шархджээ.

Эхлээд ахуйн хэрэглээний хий дэлбэрсэн гэж үзэж байсан бол сүүлд төмрийн хэлтэрхийгээр дүүргэсэн тэсрэх бодис ашигласан нь илэрсэн гэнэ. Тиймээс энэ дэлбэрэлтийг террорист халдлага гэж дүгнээд байна. Хоёр гэрчийн мэдүүлснээр дэлбэрэлтийн үеэр коллежийн орчим нүүрэндээ баг зүүсэн хүмүүс оюутнууд руу гал нээж байсан гэнэ.

Шархдсан хүмүүсийн ихэнхийн биеийн байдал хүнд байгааг мэдээллээ.

147,000 оршин суугчтай Керч нь Крымийн хойгийн хамгийн эртний хотуудын нэгт тооцогддог. Хойгийн хамгийн зүүн захад оршдог тул ОХУ-ын эх газартай холбосон шинэ гүүр энэ хотоор дайрдаг юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: Russia Today