Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын үеэр хийгдэх замын хөдөлгөөний зохицуулалт

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу маргааш /2018.10.18/ манай улсад айлчлан ирнэ.

Айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн албанаас авсан мэдээллийг хүргэж байна.

Маргааш дараах замуудыг тухай бүрд түр хугацаагаар хэсэгчилж хаах зохицуулалт хийнэ. Үүнд:

  • Яармагын зам
  • Наадамчдын гудамж
  • Чингисийн өргөн чөлөө
  • Энхтайвны өргөн чөлөө
  • Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын зам.

Түүний айлчлал нэг өдрийн хугацаатай бөгөөд орой 17:00 цагт нутаг буцах аж.