Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Угандын ерөнхийлөгч Ким Кардашянаас ямар ажил эрхэлдгийг нь асуужээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн энтертайнмент ертөнцийн хоёр том од болох Кэни Уэст, Ким Кардашян нар охины хамт Африкаар аялж яваа юм.

Саяхан тэд Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусевенид бараалхаж, өргөн сэдвээр ярилцжээ. Рэппер Кэни Уэст өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай дуулиантай уулзалт хийгээд байгаа билээ.

Гэтэл Угандын ерөнхийлөгч түүний эхнэр Кардашянаас яагаад эрт нутаг буцах гэж байгааг нь сонирхон асуусан тухай хамт байсан эх сурвалж мэдээлсэн байна. Кардашян ажил руугаа яарч байгааг хэлэхэд Мусевени түүнээс ямар ажил эрхэлдгийг нь дахин асуужээ.

Тэгэхэд Кардашян тун даруухнаар “гэр бүлийнхэнтэйгээ хамт оролцдог TV шоу нь хүлээж байгаа”-г тайлбарласан байна.

Угандын ерөнхийлөгч хүндэт зочдынхоо юу хийдэг, юугаараа алдартайг мэдэлгүйгээр уулзсан нь сонирхол татаж байгаа юм. Сүүлд тэр твиттер хуудсандаа Америкийн энтертайнмент одуудтай уулзаж, Угандын аялал жуулчлал, соёл урлагийг хэрхэн дэмжих талаар санал солилцсон тухайгаа бичжээ.

Кэни Уэст ерөнхийлөгчид өөрсдийн гарын үсэгтэй цагаан өнгийн Yeezy пүүзийг бэлэглэсэн байна. Yeezy нь Адидас компанийн Уэсттэй хамтран гаргасан брэнд юм.

 

Эх сурвалж: Cosmopolitan