Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна

ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Эрхүүгийн их сургуулийн багш, хэл засалч, профессор Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна.

Тэрбээр “Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдвээр МУБИС, тусгай сургууль, цэцэрлэгийн багш, судлаач, хэл засалч мэргэжилтэн, оюутнуудад зориулсан сургалтаа өнөөдөр эхлүүллээ.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Манай улсын хувьд харьцангуй бага судлагдсан хэл заслын шинжлэх ухааны үндэс, ойлголт мэдлэг, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг багш нарт түгээн дэлгэрүүлэх, тусгай боловсролын багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад энэ сургалт чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Хэл ярианы хөгжлийн хувьд хоцрогдолтой, янз бүрийн согог бэрхшээлтэй, бусадтай харилцахад хүндрэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа өнөө үед хэл заслын шинжлэх ухаан өндөр хөгжсөн Оросын холбооны улсаас эрдэмтэн профессор ирж мэдлэгээсээ хуваалцаж байгаа нь цагаа олсон гэдгийг тэрбээр мөн онцоллоо.

Эрхүүгийн Багшийн дээд сургууль нь  манай улсын согог судлал, хэл заслын үндэсний мэргэжилтнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ирсэн. Манай улсын тусгай сургуулиудад ажиллаж буй согог зүйч мэргэжилтнүүдийн  багагүй хувь нь тус сургуулийн төгсөгчид байдаг байна.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам