Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ АСУУЛГА: Сурагчдыг өвлийн улиралд ХОЁР САР амраах эсэх асуудлыг ирэх долоо хоногт ШИЙДНЭ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-н хүртэл буюу өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хөндөгдсөн байна. 

Энэхүү санаачлагыг Эрүүл мэндийн яам Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлээд буй.

Төлөвлөгөөт хуваариар бол хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт нь:

Нийслэлийн сурагчид: 

  • I-V ангийн сурагчид  12-р сарын 22-ноос  1-р сарын 13-ныг дуустал 3 долоо хоног 
  • VI-XII ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 13-ныг дуустал 2 долоо хоног 

Орон нутгийн сурагчид:

  • I-V ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид 12-р сарын 29-нөөс 1-р сарын 06-ныг дуустал 1 долоо хоног байдаг билээ. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү саналыг хэлэлцэхдээ хэрэв сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгаж хоёр сар болгох бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай тухай яригдсан байна. Учир нь орон нутаг дахь агаарын бохирдол, вирусын халдвар харьцангуй бага мөн орон нутгийн сурагчид хавар мал төллөлтийн үеэр ахиу амрах шаардлагыг харгалзах талаар яригдсан байна. 

Түүнчлэн ахлах ангийн сурагчид тэр дундаа төгсөх ангийн сурагчдын хувьд элсэтийн ерөнхий шалгалтаа өгч их, дээд сургуулийн элсэлтүүд зун явагддагаас төгсөх ангийн сурагчдыг төлөвлөгөөт хуваарийн дагуу амраах талаар хэлэлцжээ. 

Энэ асуудлаар Засгийн газрын гишүүд судалгааг дахин лавшруулах шаардлагатай гэж үзэн дараагийн долоо хоногт шийдвэрээ гаргахаар болжээ. 

Тиймээс уншигчид та бүхэн энэ асуудлаарх санал асуулгад оролцож  мөн саналаа хэлнэ үү. 

 
Гэрэл зургийг mpa.mn