Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Энэтхэг эмч нар УБ Сонгдо эмнэлэгт маргааш үзлэг хийнэ

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 10 сарын 17
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Шинэ Дели хотын BLK нарийн мэргэжлийн эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн мэс засал болон Элэг шилжүүлэн суулгах хэлтсийн захирал, ахлах зөвлөх эмч Санжей Сингх Негиг маргааш /2018.10.18/ УБ Сонгдо эмнэлгийн Дотрын эмч Б.Байгалтай хамтран элэгний хавдар, элэг шилжүүлэн суулгах мэс засал, элэгний хатуурал түүний хүндрэлүүдийн талаар үзлэг хийх гэж байна. 

 

 

Үзлэгийн цаг: 10:00-17:30

Үзлэгийн цагийг урьдчилан УБ Сонгдо эмнэлгийн 7575-2727 дугаараас авна уу?

 

Зөвлөх эмч Санжей Сингх Негигийн ажлын туршлага:

  • 2000 онд Гастро-энтерологийн мэс заслаар мастерийн зэргээ хамгаалсан. 
  • Солонгос улсын Асан Эрүүл Мэндийн төв болон Турк улсын Флоренс Найтингэйл эмнэлэгт элэг, цөс, нойр булчирхайн мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдсан. 
  • Жи Би Пант, Сир Ганга Рам болон элэг, цөс, нойр булчирхайн Институтэд ажиллаж байсан. Тэрбээр ходоод гэдэс болон элэг, цөс, нойр булчирхайн эмгэгийн эмчилгээний туршлага ихтэй.

Гишүүнчлэл:

  • Элэг шилжүүлэн суулгалтын олон улсын нийгэмлэг
  • Австралийн нойр булчирхайн клуб, Мэс засалчдын Америкийн коллежийн гишүүн
  • Олон улсын мэс засалч, гастро-энтерологич болон хорт хавдар судлаач
  • Олон улсын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг /Энэтхэгийн бүлэг/
  • Энэтхэгийн Гастро-энтерологийн мэс засалчдын нийгэмлэг
  • Энэтхэгийн Гастро-энтерологийн нийгэмлэг, Энэтхэгийн мэс засалчдын холбоо
  • Энэтхэгийн хорт хавдрын мэс засалчдын холбоо, Энэтхэгийн эрүүл мэндийн нийгэмлэг
Зураг